トランス脂肪酸について

Транс тосны хүчлийн эрүүл мэндийн нөлөөний талаар шинжлэх ухааны сүүлийн үеийн ололтын талаар

2008 оны НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, (FAO),дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) мэдээгээр өөх тос болон тосны хүчилтэй холбогдолтой хамтарсан мэргэжилтний хурлын тайлангаас : Дүгнэлт

ХХААБ/НҮБ-ын зорилго нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн нарыг цуглуулан, шалгуур хангасан хамгийн сүүлийн үеийн шинжлэх ухааны мэдлэгийг нэгтгэн улс орны Засгийн газар болон олон улсын хороонд зөвлөгөөнийг зохион байгуулах явдал юм. Улс орны Засгийн газар нь нийгмийн эрүүл мэндийн бодлогын төлөвлөлт, удирдамж, зарчим зэргийг биелүүлж ажиллах хэрэгтэй.



Баталгаажсан нотлох баримт ( судалгааны үр дүн бүгд нийлж байгаа)

Үйлдвэрийн аргаар боловсруулсан транс ханаагүй тосны хүчил бол зүрхний титэм судасны өвчний эрсдлийг ихэсгэдэг байна. Зүрхний титэм судасны өвчинд хүргэдэг LDL (бага нягтралтай липопротейн ) холестерин нэмэгдүүлээд зогсохгүй HDL (өндөр нягтралтай липопротейн) холестерин бууруулдаг. Эдгээр нөлөө нь урьд өмнө бодож байснаас ч илүү байсан юм.


Магадгүй найдвартай нотлох баримт (судалгааны ихэнх үр дүн нийлэх)

Үйлдвэрийн аргаар боловсруулсан транс ханаагүй тосны хүчил нь зүрхний титэм судасны өвчтэй өвчтөны нас баралт , гэнэтийн үхэл, мөн чихрийн шижин өвчний эрсдэл, бодисын солилцооны хам шинж ,дотор өөхний хуримтлал (бүсэлхийн тойрог), dyslipidemia висцерал өөх, (холестерин, триглицерид) , цусны даралт гипергликемийн (өлөн үеийн цусан дахь сахар) тоон үзүүлэлтийг нэмэгдүүлж байна.